Энэ хорвоо яасан эмзэг юм бэ
Ийм орчлонд би яаж амьдарнам бэ
Энэ хүмүүс ямар гоё юм бэ
Ингэний хоормог ямар гоё юм бэ гээд сулийраад унавал яажийна.
Энэ хорвоо яагаад ийм эмзэг болчихсон юм бол. Шувууны ханиад л гэнэм, гахайн ханиад л гэнэм. Удахгүй үхрийн ханиад л гэх байх, тэгээд цааш нь зааны ханиад л гэх биз. Гахайн ханиаданд ингэж хуниулж байгаа юм чинь, зааныхад бол тэр чигээрээ бүрэлбаа болох байх даа хө.
Энэ гахайн ханиад чинь 100-д нэг час хийх үзүүлэлттэй юм шиг харагдаад байгаа юм. Тэгэхээр хоёр сая таван зуун мянгаас 25 мянга орчим л час хийх юм шиг санагдаад болдоггүй. Төр, засгийн үйл ажиллагаа иймэрхүү сул дорой, үтэр удаан байгаа юм чинь миний энэ муу төсөөлөл бодит байдал болоход ойрхон байх шиг… Хүмүүст эхний ээлжинд тараах гээд байгаа тэр их мөнгөөрөө хоёр сая таван зуухан тун вакцин авчихад яадаг байна аа. Тэгээд л бүтэхгүй бүтэхгүй асуудал яриад, хоорондоо зурагтаар хэрэлдээд л, худлаа худлаа хуулийн төсөл санаачлаад л суух юм энэ хэдэн “эргүүсүүд” чинь. (Тэр нэг вакцин нь ирчүүл атмандаа гялс нэгийг хийлгэчихмээр санагдаад байх юм. Шарга бид хоёр яах вэ болно шт. Үр хүүхэд гэдэг чинь нүдэнд харагдаад хэцүү шүү.) Ийм орчлонд би яаж амьдарнам бэ?

