Польшийн Ерөнхийлөгч манай улсад айлчлаад өнөөдөр буцах гэж байгаа бололтой юм. Хурдан буцаасай гэж харин ч нэг ерөөж байна шүү. Энэ нь ямар учиртай юм гэхээр хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээрт, хэдэн цагдаа нараа өрөвдөж байна шүү. Шинэ жил болох гээд байхад энэ хэдийгээ хөлдөөгөөд хаячуул баяраар ууж тасраад төрсөн шахуу гэртээ хүргүүлдэг мань мэтийн хүмүүс гудамжинд хөлдөж үхэх нэг асуудал байна.
Хоёрдугаарт, энэ хүний балгаар ойрын хоёр өдөрт хэд хэдэн /ганц хоёр шахуу/ ажлаа амжуулж амжсангүй. Энд тэнд миний явж байгаа газраар л зам хаагаад, машин явуулахгүй, гацаагаад хаячих юм. Эсвэл миний явж байгаа газраар Ерөнхийлөгч яваад байна уу, Ерөнхийлөгчийн яваа газраар би яваад байна уу, энэ нэг юм хэлээд байна шүү ер нь. Төрийн хэмжээний том айлчлал байж болно л доо. Гэхдээ мань мэтийн ажилд садаа болох гэж байгаа юм шиг зам хаагаад байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу, бүү мэд. Манай хэдийг гадаадад очихоор нь ер нь яадаг юм бол доо. Замыг нь чөлөөлөөд сайхан явуулаад байдаг юм болов уу, эсвэл хамтдаа түгжрэх үедээ түгжрээд явж байдаг юм болов уу. Энэ талаар мэдэх юм сан. Өнөөдөр нарны зам бол тэр чигээрээ машин зогсоолорхуу л юм харагдаж байна лээ. Анжгаа шиг сайхан дурантай бол аваад таанууст харуулахгүй юу.
Гуравдугаарт, ер нь хотын төвдөө бүх юм нь төрийн алба, үйлчилгээ нь төвлөрснөөс л түгжрээ, бухимдал үүсч байгаа биз. Том том яамд, агентлагуудыг хотынхоо зах руу шилжүүлбэл түгжрээ нь гайгүй болчих ч юм билүү, тээ. Энэ талаар дээдэс нэг бодоод үзээсэй.
Эцэст нь, нэг хуурай дүүтэйгээ хальти ярьсан яриаг хэлье. Хөгжилтэй шахуу санагдсан юм. Ингэжийшт.
-Дүү юу байна, ажил төрөл сайн уу. Хаагуур яваад байна.
-Тайван дөө, саяхан нэг орон нутаг руу томилолтоор яваад ирсэн.
-Аан, наад нүүр амаа хэндээ маажуулчихаав, хүүхэнтэй ноцолдоо юу?
-Үгүй, томилолтоор явж байгаад жаахан муудалцаад, бага зэрэг гар зөрүүлсэн юм.
-Яасан, согтуу байсан юм уу?
-Бга зэрэг л, ажлаар явж байсан юм чинь...
Ингэж хэлэхийг нь сонсоод нь би шууд ангайж байна шүү дээ. Дүү хүү ямар боксчин, зодооч биш. Ажил нь тэгээд зодоон хийгээд байхгүй. Хамгийн гол нь албан ажил нь нүүр амаа маажуулаад, гар зөрүүлдэг болцон юм болов уу гээд л гайхаад барахгүй юм.

Сэтгэгдэлүүд:
Гэснээс хэдэн цагдааг нээрээ үнээр өрөвдөж байнааа.
Хамт хоолох гэж гарсан улс будаа.. хөөрхий.
тэр тугжээ нь хойшоо даамжраад нэлээд удаан ургалжлэх байх даа
Хэдэн цагдаа нар шинэ жилээр байхгүй бол хэцүүднэ дээ. Гэхдээ туучийнууд чинь хааяаа хааяаа муухай онгироо, тээ.
Сэтгэгдэл үлдээх: