ГЭР БҮЛГҮЙ БОЛОХ ШАХЛАА ШТ

Энэ долоо хоног гэдэг ч бичиг цаас бүрдүүлэх ажил дээр л тулгуурлан өнгөрөх шив дээ. Үдээс өмнө гадуур явж явж, үдээс хойш ажилдаа ирдэг наацан. Ажлын цагийг хагас ашиглаж байна шт. Би гэдэг хүн чинь цалин авах нь уу. Цалин авахгүй бол гэр бүлээ яаж тэжээнэ ээ. Ээ нөгөөх чинь матийцан туужийшт. Уг нь ингэлээ л дээ...

Манай "Шарга даага" бид хоёр чинь удахгүй маамуутай болох гэж байгааг зарим хүмүүс мэдэж байгаа байх. Тэрнээс нь өмнө амжуулаад гэр бүлээ батлуулчих санаатай явлөө. Би ч явна гэж юу байхав, ихэнхийг нь манай нөгөөх амжуулж байгаам чинь. Уг нь Монгол Улсын иргэн хоёр хүн чинь гэрлэхдээ хоёр биедээ дуртай, гэрлэх хүсэлтэй, өөрсдийгөө Монгол Улсын иргэн гэдгээ баталсан бичиг баримт болох иргэний үнэмлэхтэйгээ байхад болчихдог юм болов уу гэж бодож байтал, биш юм аа. Баахан бичиг цаас бүрдүүлдэг юм байна шт. Гэрлээгүй гэсэн лавлагаа хамгийн түрүүнд хэрэгтэй юм байна. Энүүнийг 100 айл дахь ИБМУТ-ийн "Б" байрнаас очиж авав. Түүний дараа эрүүл мэндийн бүрэн шахуу үзлэгт орж, ДОХ болон сүрьеэ, арьс өнгө, сэтгэл мэдрэлийн шинжилгээ өглөө дөө. Энийг бол дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл дээр очоод хийлгүүлчихэв. Ер нь бол хамгийн чухал нь энэ хоёр л юм билээ. Өөр бас бус юу юу ч байлаа мартчихаж. Голыг нь манай хүн л нугалсан юм чинь. Өө тийм, Гэрлэх ёслолын ордон дээр очиж сургалтад суудаг юм билээ. Тэр нь 2000 төгрөгийн төлбөртэй, өглөө 10.00, 13.00 цагаас болдог. Гэхдээ 11,00 болоод 14,00 цагт очоод суухад ч болох л юм билээ. Уг нь сургалтад сууж байхад сайхан байсан, сургалт дуусаад ирсэн чинь Монгол эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэсэн байх аа, Сургалтын төвийнх нь дарга нь "Хурдан 2000 төгрөгөө бэлдээд сургалтад суув гэсэн бичгээ ав" гээд л нээх хүйтэн өнгөтэй хоолойгоор хэлэнгүүт авч байсан цагаан энергүүд маань шууд алга болж байгаа юм чинь. Юу гэсэн үг үү, биднээс зөвхөн мөнгө авах гэж л ийм сургалт зохион байгуулдаг шиг санагдаж байлаа шт. Өө гарчигнаасаа тэс хөндлөнтчихсөн явж байх чинь вэ.

Энэ их юмыг нугалах гэж явж байх зуур манай "Шарга" мань хоёрт муудалцах зүйл гарах юм аа. ДОХ-ын шинжилгээнээс нь хоцроод оччихсон чинь "Надтай гэрлэх дургүй байна, майна" гээд бууж гардаг юм байгааддээ. Чи ер нь надад юугүй юм байна гээл... хэхэхэ. Бараг л салчихсан шт яадым гэж бодлоо шт. Заза худлаа туусан юм, нүгэл байгаа даа. Гэр бүлээ баталгаажуулаагүй байхдаа салах тухай яаж бодож болно оо, баталгаажуулсан хойноо ч бүр ч үгүй биз дээ. Ээдээ, гэр бүл батлуулахад энэ олон бичиг сачиг юунд хэрэгтэй байна аа. Холливудын кинон дээр чинь тасарчихсан явж байгаад л гэрлэчихдэг юм билээ дэг. Тэрэн шиг амар юм санасан, арай биш юм билээ шүү.

Сэтгэгдэлүүд:

1. ВАФЛЬ | 2008-12-05 15:51:35
удахгүй манай шинэ хүүхэд төрөхнээ... Ямар нэр сонгохоо мэджаагаа бид дээ хэ хэ.

Сайн сайхныг хүсий.. 2 найздаа
2. muuzaluu | 2008-12-05 16:00:42
Жижиг Банжи гэдэг нэр өгнө гэсэн. ХЭхэхэ
3. d_tsendee | 2008-12-05 16:00:42
Заа Вафльдаа амьдралд нь амжилт хүсэе. Маамуутай болох гэж байгаа нь бүр болоо ш тээ.
4. muuzaluu | 2008-12-05 16:02:47
Хахаха, Вафль төрөх гэж байгаа юм уу
5. muuzaluu | 2008-12-05 16:03:27
Тэгүүл Вафлид амжилт хүсье, амны билгээс ашдын билэг гэдэг дээ
6. GUMP | 2008-12-05 16:04:33
Гүү тэгээд бүртгүүлцэн л бол болоошд. Баяр хүргий аз жаргал гүсий анд минь
7. d_tsendee | 2008-12-05 16:05:22
Өө нээрээ сээгийд чинь хүн муулах гэж ороод амжилт хүсээд, ерөөл дэвшүүлээд гол зорилгоо умартсан байна. Би ийм уймраа болчихоод байгаам. Хэдэн жилийн өмнө тэр иргэний бүртгэл мэдээллийн төвөөс чинь гадаад паспорт гаргуулах гэж хэдэн өдрийн юм болсон ш тээ. Одоо түүнээс хойш "Иргэний бүртгэл мэдээллийн төвд очиж оочерломор" гэж хараадаг болчихсон.
8. d_tsendee | 2008-12-05 16:06:31
харин тий.
Ха ха
9. ВАФЛЬ | 2008-12-05 16:07:38
Цэнгээ юу юу ингэнээ, хэ хэ.
андуураад байнаа хө.
10. muuzaluu | 2008-12-05 16:08:18
Гумбаа, баярлалаа хө.

Цэндээ ИБМУТ-ийнхөн чинь одоо бас ч гэж гайгүй болчихсон юм шиг санагдсан. Манай "Шарга" л жоохон бухимдсан болохоос...
11. d_tsendee | 2008-12-05 16:08:57
Гоё нэр санал болгомз. Лам нараас нэр авч байхаар мануусаасаа асуувал болно ш тээ. Маний эцэг эх ламаас очоод намайг ийм гачин нэртэй болгоцон юм. Өөрийнхөө нэрний ямар утгатайгий ч би мэддэгүй ш тээ.
12. ollie | 2008-12-05 16:10:38
өө ядаргаа. бас тийм их юм цуглуулдымуу. над шиг залхуу гар бол хvнтэй гэрлэхгvйн байна л дөө ..,
13. ireedui86 | 2008-12-05 16:10:40
humuus gerleel tegehed bi yaj baina uu gerleh hun ch bhgui shu

bayar hurgie hu
14. d_tsendee | 2008-12-05 16:10:59
Ууртай нөхдүүдийг цуглуулж байгаад бөөнөөөр нь нэг тэнд оочерлуулвал гоё юм болно оо. Би аймаар үед нь очерлож байсан байна. Одпоо паспорт гарчихвал хэдэн байцаагч хүүхнүүд нь мессэж бичдэг болцон гэл үү.
15. muuzaluu | 2008-12-05 16:12:42
Ламаас ч асуухгүй л дээ. Гэхдээ төрөөгүй байхад нь нэр мэр гээд яах вэ гэж л бодож байна даа. Ер нь лаг шүтлэгтэй болох гээд байгаа шүү.
16. erhtsas | 2008-12-05 16:13:17
Хөөх баяр хүргэе!!!

Монгол яваад Банжигдаж чадахгүй байсан чинь олон сайхан мэдээлэлээс хоцорсон байна ш дээ. Ёстой сайхан юмаа, уншаад нэг л жаргалтай инээлээ. Би ч бас нээг их удахгүй хүний гэргий, хүүхдийн ээж болноо, юу удааж дээ, хоёр гуравхаан жилийн дараа. кккк
17. d_tsendee | 2008-12-05 16:13:19
Олли одооноос хөөцөлдөж байхгүй юу? Дараа нь хүнээ олсон ч болий ш
18. ariuka (зочин) | 2008-12-05 16:13:36
harin tiim yum bailee. Bi chine hurimiin ordond hurim hiij baij l ger boldog gej boddog bailaashd. Tegeed l hoyulaa orood l ger bul bolsond bayr hurgey gej heleed l ogjigaaz. Odoo teguul gayls 500 myangiin bichig barimtaa burduuleed ogchooch. Doroo gardiin bailee. 3 honogt.
19. Дооч | 2008-12-05 16:15:40
хэхэхэ ядаргаа болдын байна лээ ер нь ёстой нэг би одоо хүнтэйгээ бас наад нэг ажлы чинь хийнэ гэхээр зстэй толгой арзайж байна.
20. d_tsendee | 2008-12-05 16:16:40
Тийм дээ. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж. Гэхдээ л дөхөхөөр нь өлгий энэ тэрийг нь бэлдээд усанд угааж гатаагаад дөтөр нь халбага сэрээ гэх мэт төмөр боогоод хадгалчих. Дом нь тэр юм гэсэн. Тэхгүй авга төрдөг, над шиг ангайгаад хоосон сууж байвал түргэн авах л хэрэг гардаг юм билээ.
21. muuzaluu | 2008-12-05 16:17:57
Олли: цагаа тулахаар яах ч аргагүй явдаг л юм билээ. Би ч гэсэн чамаас дутахгүй залхуу гар дөө.

Ирээдүй: Хүнтэй болно оо.

Цэндээ: Тэгүүл ёстой гоё юм болно биз дээ. Одоо чинь тэд нар түргэн гаргана гээд бас нэг хэдэн цаас тоншоод байдаг сурагтай.
22. muuzaluu | 2008-12-05 16:21:27
Цасаа: Баярлалаа. Тэр цаг удахгүй дээ.

Ариукаа: 500-гаа бүрдүүлээд өгчихсөн. Гэхдээ хэр хурдан гардгийг нь мэдэхгүй л байна.

Дооч: Арзайсан ч хийж л таарна даа.
23. muuzaluu | 2008-12-05 16:24:09
Цэндээ: Дөхөөд ирэхээр нь тэрийг бэлдэнэ ээ. Харин домыг нь мэдэж авлаа. Баярлалаа хө.
24. ollie | 2008-12-05 16:24:52
d_tsendee | 2008-12-05 16:13:19
Олли одооноос хөөцөлдөж байхгүй юу? Дараа нь хүнээ олсон ч болий ш


хахаххаха, тийм донтой тээ :р
25. bataa123 | 2008-12-05 16:25:47
бичиг цаасны ажлаа гэж лай шүү

за та 2-тоо амжилт, аз жаргал хүсье
26. Битмин | 2008-12-05 16:29:01
За анддаа амьдралд нь эрүүл энх аз жаргалыг хүсье хө.
27. muuzaluu | 2008-12-05 16:31:07
123: харин тийм лай шүү. Баярлалал.
Вита: та хоёрт ч гэсэн эрүүл энх, аз жаргал шүү. Бүгдээрэнд нь аз жаргал шүү.
28. debe | 2008-12-05 16:31:30
gerleh gej bgaad bayr hurgii
29. d_tsendee | 2008-12-05 16:32:18
Дооч хүнтэйгээ ямар ажил хийх гээд бгаам бол?
30. d_tsendee | 2008-12-05 16:34:04
Манай төр угаасаа энэ нөхдүүд цаашид хэр бат бөх гэр бүл болох нь вэ гэж худлаа шалгадаг байх өө. Шантрахгүй цаас хөөцөлдвөл сайн гэр бүл болох юм уу хайшаа юм. С.Баяр гуай нууцаар хараад л...
31. Гүзээ өвгөн | 2008-12-05 16:35:20
xaxaxa sharga daaga
32. muuzaluu | 2008-12-05 16:36:10
Цэндээ: Хэхэхэ. Харин л дээ, яадаг юм болдоо. Энэ ч С.Баяраас ч өмнө байсан зүйл байх дөө.
33. muuzaluu | 2008-12-05 16:40:25
Гүзээ: Яагаад "Шарга даага" гэж байгааг мэдэх үү
34. Гүзээ өвгөн | 2008-12-05 16:44:02
medehgui yagaad
35. delgeen | 2008-12-05 16:49:17
arai dendvv ix yum bvrdvvlex yum aa minii ved ch ochood l shuud bvrtgvvlchixsen shvv dee. odoo neeree menge olox arga bichig tsaasnii xereggvi ajil xiisen bolj xvn chiregdvvlj ajil xiisen bolj udur unguruuj bgaagiin l nag jishee yum doo. Bas ter surgalt ene ter getsvv. Za za 2 dvvdee az jargaltai baij unur utgun ail ger bvl boloxiig xvseye
36. muuzaluu | 2008-12-05 16:53:52
Гүзээ: Анжгайгийн блогын сонжоон дээр тэгж төсөөлөгдөхгүй юу. Тэгээд л хайр хүрээд, өхөөрдөөд ингэж хэлжийнэ шт.
37. Гүзээ өвгөн | 2008-12-05 16:55:28
aaaaaaaaaan xaxaxaxaxa bi ch shal ooor yum bodool xaxaxa
38. whitepearl | 2008-12-05 17:09:11
харин тийм өмнө нь хүнтэй суусан уу үгүй юу ямар хамаа байнаа бас тэр өвчинүүд хэрэв өвчтэй бол яахын суулгахгүй гэх юмуу хаашаа юм нөгө хүний эрх гээд яриад байдаг шал худлаа
39. qwerty (зочин) | 2008-12-05 17:42:07
shal balai gerlekhed iim ikh bichig barimt ordog bol gantsaaraa yavaj bsan deer um bna
40. muuzaluu | 2008-12-05 18:24:23
өмнө нь хүнтэй суусан уу гэдэг ч 500 мянга дээр л хэрэг болдог юм билээ л дээ. Харин тэр өвчин энэ тэр бол дэмий асуудал л даа. Эмнэлэгтээ бас 6000 төгрөг төлж байна лээ.
41. Наргил | 2008-12-05 18:28:50
Аз жаргал хүсье
42. claus | 2008-12-05 18:30:03
Ута наhатай
Удаан жаргальтай
Эндээ эбтээ
Тэндэ тэгшэ
Хирээгүй сагаахан
Хилэнсэггүй улаахан
Сэдьхэлээр дуурэн сагаан hанаатай
Тархяар дуурэн хурса ухаатай
Хармаанаар дуурэн мунгэ алтантай
Холодильнигоор дуурэн штук мяхатай
Намар бури олон ухэр малтай боложо
Хунжэлэйнгоо худэлхэ бури ури хуугэдтэй боложо
Хун зондоон хундэтэй
Ажалдаан амжалтатай
Турэл гаралхыдатаа туhалха шадалтай
Эхэ эсэгэнээгоо нэрэ дээгуур барижа
Эбтээ эеэтэй hуухатнай болтогой...
43. 4515 | 2008-12-05 18:30:13
Та сайн л залуу байна шд... Эхнэрээ сайн хайрлаарай за
44. *САЙХАН САНАА* | 2008-12-05 18:30:30
хаха.. сйахан туршлага.. баярлалалааа..
45. delgeen | 2008-12-05 18:32:14
6000 tegreg deerees ni surgaltiin 2000 daxiad bas bus menge teldeg l bailgvi dendvv yum baixgvi bol gerleltiig chini batlaxgvi ee geed vv
46. tsenxer_shuvuu | 2008-12-05 18:36:56
Та 2т л гээд баря хүргээд байдаг, нэг нь хэн юм бэ, бас банжигчин юм биш бизд хэхэ... Хэрэгт дурламаар санагдаад байнаа...
Би ч бас та 2т аз жаргал хүсье.
47. muuzaluu | 2008-12-05 18:43:54
Цэнхэр шувуу: Тийшт, банжигчин.

Санаа: асуумаар зүйл байвал асуугаарай. хэлээд өгнө шүү.

Дэлгөөн: төлнө өө

4515: Эхнэртээ хайртайштэээ.
48. muuzaluu | 2008-12-05 18:45:28
Галавсаа: Захиасыг ойлоо
49. tsenxer_shuvuu | 2008-12-05 18:49:32
Ee tegd hen n gedgiig n helj bolqmuu, bugdeeree l meded bh shg bn shd... Bi l ganzaaraa hozorchzn bh shg bna hehe...
50. Lily | 2008-12-06 00:11:16
Shine oniig goyo ugtaj bgaan ba shd. Ta hoyort hamgiin sain saihniig husen, SHINE ONI MENDEE
51. Lily | 2008-12-06 00:12:30
bi bas hojigdood irehiin bol tegnee, tunirhah alatan bolomjiig aldahgui ee
52. Юки | 2008-12-06 00:16:15
хэхэхэ, Шарга даага байхдаа яахуудээ.

АЗ ЖАРГАЛ ХҮСИЙ
53. Agai | 2008-12-06 03:12:02
er hun ehneesee torood baigaa ym chin manai naiz ch maamuulahad yun bolohgui baih ve. az jargal husiye
54. mami (зочин) | 2008-12-06 20:04:33
az jargal husie,
55. zochin (зочин) | 2008-12-07 02:27:17
"Хурдан 2000 төгрөгөө бэлдээд сургалтад суув гэсэн бичгээ ав" гээд л нээх хүйтэн өнгөтэй хоолойгоор хэлэнгүүт авч байсан цагаан энергүүд маань шууд алга болж байгаа юм чинь. Юу гэсэн үг үү, биднээс зөвхөн мөнгө авах гэж л ийм сургалт зохион байгуулдаг шиг санагдаж байлаа шт.


Ene yu ch bishee... There is no morality in business..America-d bol enenees ch aimaar sh dee... Mongoo tolohgui l bol gar l gene...Yalanguya tsagaan aristai emegteichuud asia-dad bur ternees ch muuhaigaar handdag sh dee, mongo, tolboriin asuudal deer...
56. huhtolbot | 2008-12-08 14:58:12
az jargal husii husii
57. dream | 2008-12-09 16:39:32
jiremsen bgaa hvn mair emzeg bolchdiishde. bnga uurlaal, buhimdaad l hetsvv shvv. ter bolgoniig n sain anhaarj, urdaas n zagnaad hereldehgvihen shig l bgaarai hehe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.