ЭЦЭГ БОЛНО ОО ГЭЖ...

Зиак, андуудад энэ өдрийн мэнд.

Манай "шарга" бид хоёрын удаан хүлээж байсан шинэ хүн маань гарч ирэв шүү. Найз нь хүчтэй хүн юм шиг байна шүү, хүүтэй болсон. Одоо хүү маань 11 хоногтой том эр болсон. Банжигийнхны тоог нэмэхийн тулд хийсэн зүйлийн мааньэхний үр дүн гарлаа гэж, хэхэхэ.

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-04-21 16:14:33
хөөөх мундаг аа... за баяр хүргэе.. 2-тоо... шаргын тань бие нь гайгүй маамуу нь цагаар өсөж байгаа биз ээ
2. Битмин | 2009-04-21 16:24:30
Зэээ анддаа баяр хүргэе.
Хүүдээ Битмин гэж нэр өхүү үгүй юу гэдгээ өөрөө мэдээрэй гэсэн хэ хэ.
3. Namara | 2009-04-21 16:29:54
Гоё юмаа баяр хүргэе хө та гуравт.
4. muuzaluu | 2009-04-21 16:30:20
Баярлалаа хө, "Шарга"-ын бие нь гайгүй ээ. Маамуугийн маань хацар мацар нь унжиж, бариад мундаг өсч байна аа. Өөрөө лаак том хүү гарсан шт, 4 кило.

Нэрний талаар харин яадаг юм билээ байз.
5. iin | 2009-04-21 16:32:13
хэхэ, хөөрхөн, 11 хоногтой, эхлээд хоног, дараа нь сараар тоолоод л, баяр хүргэе,
6. *САЙХАН САНАА* | 2009-04-21 16:41:23
та 3т гэснийг харсан чэн.. аягүй олон тоо шиг харагдаж байхым.. пэээшгэээ 4 хило.. мундагааа. аав ээж 2-оосоо том хүү болох нь ээ..
7. EmInEnT | 2009-04-21 16:41:48
баяр хүргэе
8. Quietwater | 2009-04-21 16:49:08
Баяр хүргэе. Монголын үрс маш олон болтугай
9. muuzaluu | 2009-04-21 17:36:59
Ариук: хэхэхэ

Санаа: Харин тэх, олимпийн аварга л төрлөө гэж бодож байна. Ногооноо та хоёроос ч том болох байх, хэхэхэ

Эминэмт: Талархлаа хө

Күүт: Ерөөл бат оршиг, хүүгээ харсан чинь дараа жил ахиад гаргадаг юм уу гэж бодож байна лээ шт.
10. ловермаа (зочин) | 2009-04-21 19:33:44
Заа ёстой сайхан мэдээ байна баяр хүргэе эээ өшөө олон маамуутай болоорой.
11. muuzaluu | 2009-04-21 19:37:11
Баярлалаааааааааа, одоо тэгжийгаад нэг байхад болно биддээ.
12. Жиргээ | 2009-04-22 22:57:06
Za bayar xurgii, ingeed baiguul bi yu gej taanuudiig muulaad bx ve!

Odoo tegeed sain-aav nertei bolooroi! mun uu...kkk...
13. gorzook | 2009-05-15 15:47:27
Yasan saihan medee ve. Bayar hugeye!! Hezeedee amjaad huutei bolchihvoo? heheh
14. muuzaluu | 2009-05-15 15:55:00
Жиргээ: хүн чинь байгаагаараа л байна шт. Өөрчлөгдөнө ч гэж харин ч үгүй шүү.

Горзоок: Хүү маань одоо нэг сар хэд хоногтой том эр болжийна. Аав, ээж хоёрынхоо өвөрт нүцгэх унтжийна шт. Хэхэхэ. Амжуулна шүү дээ, энэ залуу насанд.
15. Namara | 2009-05-15 16:03:10
Хөөх баяр хүргэе. Үнэхээр ажил шиг ажил амжуулж. Мундаг байна.
16. freestyle529 | 2009-05-15 16:58:58
Ямар сайхан мэдээ вэ. Баяр хүргэе.
17. Badman | 2009-05-17 11:43:08
Баяр хүррггггиииййййеее анд мээн. Эцэг болно оо гэдэг чинь эгэл биш агуу үйл явдал шүү.
18. muuzaluu | 2009-05-21 15:23:19
Намара: баярлалаа найзаа. Амжуулсан шиг амжуулсан байгаа биз дээ.

Фрийстал: Чиний номтой чинь бараг чацуу шахуу байгаа биз дээ.

Амьдаа: Харин тийм шүү. Андаар юу байна даа.
19. Акyмэн | 2009-07-02 15:40:06
Энэ ч үнэхээр сайхан мэдээ шүү. Би хэзээ нэг хүүхэдтэй болно доо. Хэ хэ. За за. Ханьд чинь бас шинэ банжигчин болохоор мэрийж яваа эр, бас өөрт чинь нийлээн оройтсон ч мэнд хүргэчихье. Одоо шилдэг банжигчин болохоор эрчимтэй мэрийж байгаа залуу маань 22 хоногтой юм шиг байна. За дахиад мэнд.
20. muuzaluu | 2009-07-02 17:49:35
Акумэн: Талархсан сэтгэл хэзээ ч оройтдоггүй гэж боддийшт. Манай аварга эр чинь одоо гурав дахь сар луу мачийж байна дөө.
21. blogtoihun | 2009-09-23 17:07:20
Сайхан мэдээ уншиж магнай тэнийв... дараагын залуу хэзээ, хийгээд эхэлсэн үү... хи хи

Өврөөрөө дүүрэн өнөр олон үртэй болоорой....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.