ШОУЧИН ГЭЖ...

Зиак гуравхан хоногийн дараа анхны ардчилсан гэсэн байхаа (П.Очирбат гуайг Ардчилсан хүчнээс дэвшиж Ерөнхийлөгч болсон учраас "гэсэн байхаа" гэдэг үгийг хэрэглэлээ) Ерөнхийлөгч маань тангарагаа өргөх гэжийдаг. Тангараг өргөх ёслолын өртөг нь татвар төлөгч маниудын халааснаас гарч буй 175 сая төгрөг. Элбэг хангалуун ах маань харин ч нэг "элбэг хангалуун" гэдгээ тод томруунаар харуулж байна даа. Элбэг хангалуун сайхан дөрвөн жилийг удахгүй үзэх юм байна л даа.

Муухай шоучин юм аа. Өөрчлөлт хийнэ энэ тэр гээд байсан ингэж "элбэг хангалуундах"-ыгаа өөрчлөлт гээд байсан юм байна л даа. Өөрчлөлтийг тангараг өргөх ёслолоос эхлүүлээд л үзүүллээ. Цаашдаа яахыг хармаар байна.

Мань эр өөрийгөө Чингис хаантай зүйрлэж байх шиг санагдах юм. 12,06 цагт тамгаа авах ч билүү, нэг ийм юм яриад байх шиг. 1206 онд Тэмүүжин Их хааны суудал суусан шт. Сайн шоу менежер шүү. Шрекийн  хэн ч билээ хан хүүгийн ээж шидтэн шиг санагдаад байдаг юм. Эсүүл илжиг шиг ч юм уу.

Андууд юу гэж бодож байна.

Эрдэнийн хүү Ерөнхийлөгч болсон бол учиртай байх байлаа. За за, сэдвээс хазайсан зүйл рүү хальтирах гэж байна, болъё, дуусгая, залуу хүрчлээ. Зун болоод бие нозоороод, хуруу ядраад, тархины хуниаснууд хүртэл хайлж алга болж байх шиг....

Сэтгэгдэлүүд:

1. corkiiiiin | 2009-06-16 00:23:02
haha luivar hiij 4 jil boloh yum baina doo huuhed bgaa bish dee 12.06 baihdaa yahav. ichih nuurgui fuckers yumaa andaa
2. muuzaluu | 2009-06-17 17:36:57
Дөрвөн жилийн хугацаанд хэр ажиллахыг нь харахаас өөр зүйл үлдсэнгүй дээ.
3. ollie | 2009-06-17 17:44:34
тэр их мөнгөнөөсөө надаа жижигхээн хэсгийг нь өгчихөөсэй гсн.
4. muuzaluu | 2009-06-17 17:47:54
Харин тэх. Бид битгий хэл дэлхий хямарч байхад мөнгө хэрэгтэй л байна шүү.
5. Pearle Deppsu (зочин) | 2009-06-30 12:36:44
Хэхэ, балай юм ярихын. ЭБ гарсан бол бүүр тэрбумаар нь найр хийнэ гээд боддоо
6. muuzaluu | 2009-07-02 14:22:43
Хэхэхэ. Цаадах чинь 25 зургаан тэрбумын асуудал яриад байгаа юм биш үү. Энэ найр биш үү, хө. Шагналын журмаар өгөх энэ тэр гэл үү дээ.
7. Bayr (зочин) | 2009-08-16 08:11:19
Эрхэм хүндэт Ерөнхий Сайдаа!

Би гаднаас орчин үеийн өндөр технологи бүхий гэр хорооллыг гүний усаар хангах хөрөнгө оруулалт хийх гэж байгаа тул бизнесийн эрсдэлээ хамгаалахын зорилгоор гэрээ хиймээр байна. Энэхүү бизнес маань ажлын байр нэмэгдүүлэх, гүний худаг руу дэд бүтэц татан дэд бүтцийг хөгжүүлэн дагалдах бизнес орчинг бүрдүүлэх, гэр хорооллыг ундны усны гачигдалаас гаргах, өндөр хөгжсөн орны техник технологи нэвтрүүлэх ач холбогдолтой юм. Иймд дараахи нөхцөлөөр хөрөнгө оруулалтын гэрээ хийе.

Засгийн газрын хүлээх үүрэг:

1. Миний энэ хөрөнгө оруулалт нь гадаадаас (би гадаадад одоохондоо оршино сууж байна.) орж ирж байгаа тул эхний ээлжинд 5 жил татвараас чөлөөлнө өгнө үү.
2. Засгийн газар энэ бизнесийн 34%-ийн энгийн хувьцааг худалдаж авах хэрэгтэй байна. Ингэснээрээ энэхүү бизнесийн эрсдэлийн гуравны нэгийг та бүхэн даах юм. Хэрэв засаг мөнгө гаргах бололцоогүй бол жилийн 7% ийн хүүтэйгээр энэ хувийг зээлж авч болно. Хэрэв сайн ярих юм бол яахав хүүгээ 5% хүртэл буулгая л даа. Энгийн хувьцааг та нар худалдан авснаар би засгийн газрын өмнө хувьцааны талаар ямарч үүрэг хүлээхгүй бөгөөд дуртай цагтаа өөрийнхөө хувьцааг зарж болно. Ер нь засгийн газрын 34%-ийн хөрөнгө оруулалтын баталгаагаар гуравдагч орны хөрөнгө оруулагчдад үлдсэн хувьцаагаа зарах санаа надад байна л даа.
3. Энэхүү бизнест зориулж таны засгийн газар одоо хэрэглэж буй хууль, дүрмийг өөрчилж 1 шоо метр усны үнэ ойролцоогоог 1,000₮ байгааг Бороо Голдын жишгээр 6₮ болгон өөрчилж өгнө үү.
4. Мөн бизнес орчин өөрчлөгдөж надыг хохироож магадгүй тул 30 жилийн тогтвортой байдлын гэрээ хийе. Хэрэв миний санаанд нийцвэл засгийн газар гэрээг дууссан дараа 50% хүртэл өөрийн ноогдох хувьцаагаа өсгөж болно. Мөн надаа таалагдвал гэрээг 2 удаа хорин жилийн хугацаатай сунгаж болох юм.
5. Худгаас хүн ус авах хэрэгтэй тул та бүхэн дэд бүтцийн засвар үйлчилгээнийх нь ажлыг гэрээт хугацаандаа хариуцаж явахыг хүсэж байна.

Миний хүлээх үүрэг:

1. Миний зүгээс гэрээт ажилчдын 70%-90% -ийг Монгол ажилчид байхаар чармайн гэдэг үүрэг хүлээж болох юм.
2. Гүний худаг дээр ажиллах зарим Монгол ажилчдыг өөрийн зардалаар сургаж дадлагажуулах болно.

Хүндэтгэсэн

Монгол улсын иргэн

Ё. Гантулга
8. Жиргээ | 2009-09-06 04:51:00
sainuu, zaluu-etseg aimar zavgui bgaa yum bnadaa, amjilt!
9. lover_girl | 2009-09-22 22:38:47
Өөр юм бичээчээ
10. blogtoihun | 2009-09-23 17:01:40
энэ миний төрсөн өдөр бичиймуу... ккк

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.