АНД НӨХӨДТЭЙ БАЙНА ГЭДЭГ ГЭЖ.... (арай ядан холбосон баярласан сэтгэлийн үг)

Зиак юуны өмнө энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.

 

Хоёр жил орчмын өмнөөс “БЛОГ” гэх энэ өвчнөөр нэлээд хүнд өвдөж байв. Түүнээс хойш блог бичдэг, уншдаг олон сайхан залуустай танилцан, анд нөхөд болон явж байгаа билээ. Найз нөхөд хүнд хэрэгтэй гэдгийг тэдний маань зохион байгуулсан нэг ажил надад харууллаа л даа. Тэрийг та бүхэн ажлын болон блогын анд “Бялзуух”-ын блогоос уншсан байх.

 

Ингээд гол хэлэх үгээ хэлж, санаагаа амраахгүй бол болохгүй нь. Энэ үгийг уг нь ням гаригийн орой хэлэх байсан ч амжаагүй, шинэхэн машааныг нь хүүдээ аваачиж өгөх гэж яарсных гэдгийг ойлгоно биз.

Манай гэрийн “Жанжныг” машаанжуулсан анд нөхөддөө (Нямка, Ловер гиол, Номад, Цэц31, Аяко, Анжигай, Наргил, Болор7эрдэнэ, Анжелик, Ариумаа, Бялзуух, Фриймэн, Амгаа,  Туяанаа, М2, Отгоо /блогч уншигч/) маш их баярласан гэдгээ гэр бүлийнхээ өмнөөс болон шинэхэн хар машааны эзэн Анандын зүгээс хэлье. Би нь (Бялзуухаас санаа авав) бэлэн цэцэн, уран түргэн, уянга яруу халилтай бичих авьяасгүй учраас андуудын сэтгэл хөдөлж, самсаа шархиртал үг хэлж чадахгүй болхи нэгэн гэдгийг андууд мөн бодчихоорой. Үнэхээр их баярласан шүү.

Энэ бяцхан эр бол манай атман гэж байгаа. “Ах эгч нартаа үнэхээр их баярласан шүү, шинэ “машаан”-аа гамтай хэрэглэж, аав ээждээ ачлалтай, ах эгч нартаа хүндлэлтэй сайн хүн болно оо” гэж хэлсэн шүү. Хэлснийг дамжуулчихлаа гэж.  Тэгж байгаад нэг сайхан нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр манайд ирээрэй хэмээн урьсныг мөн уламжилъя хө. Тэрийг нь аав нь удахгүй зохицуулна аа, хө.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Hilde | 2009-10-27 17:57:43
хөөрхөн эр байна даа харинчиг... аз жаргал хүсий
2. Өвлийн өвөө anjigai | 2009-10-27 18:02:51
Хэ хэ. Марзан төрхтэй гар байна даа. Машаанаа гамтай эдлээрэй.
3. muuzaluu | 2009-10-27 18:05:10
Хийлдээ: Талархжийна шүү.

Анжи: Марзан шүү, одоо улам марзан болоод байгаа юм, аавын бурхан чинь.

Нийт блогчдодоо маш их баярлаж байгаа шүү гэдгээ дахиад нэг хэлчихье.
4. Н.БЭХЭРЭ | 2009-10-27 18:09:23
өөлхөн жаал вэ. Том болоод банжигчин болоорой гэж ерөөнөө хэхэ
Хар Хаммерныхаа эзнийг харчихлаа...

Чамтай яасан адилхан юм бэ,,,

Истоо яг уйлах гэжийшдээ... Ийм муухай амьтныг хараад... Хэлд орохоор нь бидний нэрийг сайн цээжлүүлчихээрэй... хэхэ

Хүүгээ миний өмнөөс нэг шовхийлгэчээрэй...
6. sweetcat | 2009-10-27 18:13:09
heheh yasan muhai jaal we ohoordmor yum
7. muuzaluu | 2009-10-27 18:13:32
Одоо чинь бараг банжигийн блог энэ тэр гэх гээд байна, та хэдийн нэрийг цээжлээд байх юмгүй, бараг мэдэж байгаа байх. хэхэхэ
8. muuzaluu | 2009-10-27 18:14:14
Муухай амьтан байгаа юм аа, миний хар банди чинь.
Харваас банжигчин байна... Тэгжийгаад нэг очиж хазахийм байна л даа...
10. muuzaluu | 2009-10-27 18:22:13
Тэр чинь харин тодорхой байх, хазах чинь. Хазжийна гээд хүүхэдгүй болгочихвоо гэж, хэхэхэ.
11. molor | 2009-10-27 18:25:08
яасан өөлхөн дулдага вэ? хазаж үзэж болох уу? хэхэхэ
12. lover_girl | 2009-10-27 18:29:09
Истоооо муухай амьтан байна даа.
13. muuzaluu | 2009-10-27 18:32:23
Молор: Банжигийн үр удам юм чинь яах нь та хэдийн хэрэг гэж хэлүүл яах бол.

Лаавр: Харин тэх
14. ooolhonooo | 2009-10-27 18:39:39
huuuh yaasan egduutei muuuhai huuhed be? bi neeree ter byalzuuuh egchiiin bichlegt ter oroijin jijuurlesen shuu ntr za bolj ene zaluuch udahgui nogoo maashaanaa goloood tom super aaviin mashiniig unana gej dairah boloh baihdaa te
хэхэ... Болороо бидоёр ч айлын маамаа хазаж баллах нь дээ... кк

биднийг очуул хүүхдийнхээ хацарт мааск зүүхээ мэджийгааз дээ... хамгаалалтын хантааз гэдэг шиг... нэг тиймэрхүү арга хэмжээ авкуу бол ч...
16. muuzaluu | 2009-10-27 19:47:56
харин тэгэх байх, тэгэхдээ миний хүү юу гэж ах, эгч нарынхаа сэтгэлийн бэлгийг голох вэ дээ, ухаантай хүн болгож өсгөнө өө.
17. muuzaluu | 2009-10-27 19:51:35
Хэхэхэ, хамгаалалтын маск энэ тэр зүүхгүй ээ. Та хэд маань хуваагаад идчихгүй байлгүй дээ, хэхэхэ.
18. Mr.Freeman | 2009-10-27 19:54:33
Та нартаа энэ хорвоогиййн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд.... инээд хөөрөөр дүүрэн, эд хөрөнгөөр хангалуун, сэтгэлийн шаналал зовлонгүй, аз жаргалтай гэр бүл байхыг ерөөе....
19. muuzaluu | 2009-10-27 20:27:34
Фриймэн: Чамд болон анд нөхдөдөө мөн адил чиний үгийг хуулбарлаад дамжуулчихья хө.
20. Sascha | 2009-10-27 21:07:11
xoorxon shar zaluu bna
21. Таалагдах албагүй | 2009-10-27 21:11:33
garaad ogch ho
22. tsets31 | 2009-10-27 21:11:42
iim bagaasaa mashaantai bolj bgaam chini tom bolood benz ynaxiin bn l daa xexe.eruul enx l osoj bval saixan bdgiim doo.eruul enxiig xusie
23. АЯКО = Щ | 2009-10-27 21:36:06
яанаа өөлхөнийнбээ.

аль дээрээс л угаасаа чи уриад байгаа щдээ. найз нь мэдэж байгаа.

та 3таа аз жаргал хүсье
24. Bantan (зочин) | 2009-10-29 11:48:25
za gants tamhilchihuu huuhee

uadshee uadshee aag ihtei hatuu tamhi bn daa

Xaaxaa
25. angelic_universe | 2009-10-29 12:13:01
Аз жаргал хүсье анд минь.
26. amanjinka | 2009-11-05 20:11:56
САЙН УУ ХӨ ЗА УНААЖААД АВСАН БОЛ Ч ЗӨВ ШҮҮ ХЭ ХЭ
27. Жиргээ | 2009-11-09 23:35:09
ye, uulgii, ye uulgii, yajiin muuxai amitan be, uba geye ee

Ene xun chiichaantai boloo yu?
28. Жиргээ | 2009-11-09 23:36:06
lag yaridag yum bna, esxuul chi xudlaa orchuulaad bna uu?
29. muuzaluu | 2009-11-10 16:58:47
20: муухай хар залуу байгааз дээ.
21: тэгсэн хө
22: Бенцээс илүүг унах байх гэж бодном.
23: Мэдсээр байжийж их удаан хугацааг өнгөрөөлөө дөө
24: Тамхилуул бага насны хүүхдэд бэлгийн дарамт учруулсан гээд шоронд хийдэг гэсэн шүү
25: Анддаа баярлалаа хө.
26: Унаажсан явдал маш их хэрэг болжийгаа.
27, 28: Хаммертай болсон хө. Би юу гэж орчуулж байдаг юм, одооны хүүхдүүд их түргэн, шуурхай болж. Сууна, мөлхөнө, явна, ярина гэдэг хурдан гэж жигтэйхэн, хэхэхэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.