Зиак, олимпийн алтан медалийг эх орондоо авчирсан Н.Түвшинбаяртаа баярлалаа. Мундаг бөх төрүүлж өсгөсөн Найдан гуай болон ээж нарт нь бас баярлалаа. Манай бөх бие нь бусдаасаа жижиг хэдий ч бяр болоод сэтгэлийн хат нь бусдаас их байлаа гэж.
Нээрэн шоудах далим олдохгүй байсан чинь олимпийн алтан медаль гэдэг том далим гарч ирдэг гэжийшт. Сайхан шоудсан шүү.
Нээрэн өчигдөр Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайд, АН-ын дарга нар нь их тэнэгтэж байна аа. Уг нь хүн л юм чинь баярлаж, хөөрч болох л доо. Дуракуудыг чинь арай тэгнэ гэж санасангүй. Зөвшилцөл нэрийн дор хамтарч архидаад байдаг улсууд юм уу даа, нэг тиймэрхүү сэтгэгдэл төрч байвшт. Тэдний хэлж, ярьж байгаа нь татаагаад хаячих юм аа. Ерөнхийлөгч "Би азтай ерөнхийлөгч, С.Баяр азтай ерөнхий сайд, Ц.Элбэгдорж азтай АН-ын дарга" гэжий шүү. Хэхэхэ. Татаж унах гээд байна аа. Ерөнхий сайд нь тэгсэн юу гэв "Монгол, Монгол, ура ааааа, Ура ааааа гэнэ үү". АН-ын дарга нь болохоор "Хоёр сая зургаан зуун мянган Чингис сэрлээ" гээл авч өгч байна аа. За за за, энэ ч яах уу, согтуу хүмсүүд л байгаа биз. Тийм ээ, хэхэхэ. Эднүүсийг чинь архи уудаггүй юм болов уу гээл бодоод байсан чинь харин овоохон хүртдэг хүмсүүд байна лээ дээ. Манай Гүмпээрхүү юм уу даа.
Одоо үлдэж байгаа тамирчид маань медаль авсан ч бай, аваагүй ч хамаа алга аа. Гэхдээ нэмээд хэдэн медаль авчих юм шиг сэтгэгдэл төрөөд л, дотроо баярлаад л байгаа шүү.

Сэтгэгдэлүүд:
тэгээд ч энэ их баяраар доглоол биз баярлаал биз.. сүртэй хэрэг мөн гэж үү...
ТЭР ТӨРИЙН ХЭД ХӨӨӨРХӨН БАЙСАН ШҮҮҮ.
ӨӨР ДҮРЭЭР НЬ ХАРАХ ӨӨР Л ЮМ БИЛЭЭ. КК К
Сэтгэгдэл үлдээх: