Манайхан олимпоос алт, мөнгөн медаль аваад сайхан л байна. Гэхдээ бидэнд байдаг нэг муу зуршлаа ерөөсөө хаяхгүй юм аа. Тэр нь юу вэ гэвэл туйлшрах гэдгийг ёстой нэг үзүүлж өгч байна аа.
Би л лавдаг ухаан мэдрэл орж, олимп гээчийг сонирхож эхэлснээс хойш ямар ч байсан мөнгөн медаль гээчийг нь авахыг нь хараагүй л байсан. Гэтэл миний мэдрээгүй байсан тэр баяр баясгалан, тэр мөнгөн медалийг О.Гүндэгмаа авлаа. Сайхан байсан. Тэр өдөр монголчууд бүгд л баярласан байх. Маргааш нь Н.Түвшинбаяр алтан медаль авав. Тэр өдөр нь гавьяат болон хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай зарлигийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр гаргалаа. Энэ мэдээж байх ёстой зүйл. Гэхдээ алтан медалийн сүрд дарагдсан мөнгөн медалийн эзнийг бас л шагнамаар санагдах юм. Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм цолыг тэр гуйгаагүй ч гэсэн дотроо бодож байсан байж болох. Түүнд өгч яагаад болохгүй гэж. Тэр Д.Мөнхбаяр шиг өөр улсын харъяат болоод алга болоогүй, хэцүү гуцуу байхад эх орныхоо нэрийн өмнөөс буудаж байсан. Алтын сүрд дарагдсан мөнгөн медаль гэж... Дэндүү туйлшрах юм даа.

Сэтгэгдэлүүд:
Дрэм: Харин тийм. Тэднүүст ганц хаус энэ тэр юу ч биш л дээ.
Сэтгэгдэл үлдээх: