ТУЙЛДАЖ БАЙНА…

Нээрэн энэ шатахууны үнэ арай дэндэнэ ээ. “Чоно борооноор, муу хүн шөнөөр” гэдэг шиг “Шатахууны үнэ олимпийн аваргын дуулианаар” гэх нь холгүй байх шив. Ер нь бодоод байхад шатахуун импортлогч компанийн удирдлагууд олимпийн аваргатай, алт, мөнгө, бас нэг өнгө нь танигдахгүй байгаа медалийн сураг дуулчаад баярлаж хөөрсөндөө шууд 200-300 орчим төгрөгөөр нэмэх шийдвэр гаргачихав бололтойдог шүү. Ер нь шал дэмий олимпийн аваргатай боллоо. Тэгээгүй бол эзэд нь хөөрч баярлахгүй байсан байх шүү. Тэгээд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн. Юу бичих гээд ингээд матийгаад унав аа. Ойрд ингэж сайхан матийгаагүй юм байнашт. За за, өөрийн бичих гэсэн асуудал руугаа ордог хэрэг ээ.

 

МАХН, АН хэмээх төрөөс том, ард түмний сонголтыг үл хайхарсан субьектуудын зөрчилдөөн болон албан тушаалын төлөөх дайнаас болж энэ ард түмэн бидний амьдрал туйлдаж байна дөө. Албан тушаалын төлөөх дайн гэсэн лут том сонсогдож байна шүү. Хэхэхэ. Энэ улсууд саяхан нэг сарын турш бидэнд “хайртай, дуртай”-гаа гайхаад байсан биш билүү. Тэгвэл өнөөдөр яагаад бидний хийсэн сонголтыг хүндэтгээд төрийн аппаратаа ажилуулж, гацаанаас гаргаж болохгүй байна. Энэ бензин шатахууныхаа үнэ, хөөрөгдлийг яагаад зохицуулж чадахгүй байна. Үүний учир шалтгаан нь тодорхой, түрүүн хэлсэн идэж уух, авахын дон шүгэлсэн “мам”-уудын “тунирхал” гэчихье, үүнээс л болж байна. Арай өхөөрдөж хэлчив үү дээ, “тунирхал” гэж. Мөн чадваргүй, чадалгүй “төр”-тэй байгаад байна. Энэ төрийг чадалтай, чадвартай, мөн цомхон болгомоор санагдах юм.

 

Бид улс төрийн шаардлага тавьдаг, хийрхдэг ард түмэн. Тэгсэн атлаа яагаад эдийн засгийн шаардлага тавьж чадахгүй байна вэ. Гэхдээ удахгүй тавьж чаддаг болох байх. Үйлдвэрчний эвлэл гэж бидний татвараар амьдардаг, амьжиргааждаг нэг газар байх. Бидний, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага шиг санагдах юм. Тэгтэл тэр байгууллага яагаад ажиллахгүй, ажлаа хийхгүй байна. Бидний эрх ашгийг хамгаалаач ээ. Заза, зогсохгүй бол учиргүй урт юм бичих гээд байх шиг, бас нөгөө матийдгаараа матийх нь.

Сэтгэгдэлүүд:

1. alchemist | 2008-08-19 19:15:08
latin americ d bas orgon heregleenii baraa uniig nemeh, shatahuunii uniig nemehdee hol bombogiin tomoohon togloltuudiin uyeer nemdeg gsn bas l setgej bgaa shu
2. танхил | 2008-08-19 19:34:44
хэд болсон? үнэ нь
3. muuzaluu | 2008-08-19 20:34:40
1500-2000 орчим төгрөгийн хооронд байх шиг байна лээ. Яг нүдээрээ хараагүй л байна даа.
4. dream | 2008-08-19 21:58:15
гүй ээ яг үнэн л дээ гэхдээ ганц улсаас хараат юм чинь цаадуул нь нэмчихэд л манайхан яаж ч чадахгүй за л гэхээс өөр юу хийхэвдээ? ганц манайх ингээд байгаа биш ер нь л ингээд хаа сайгүй нэмэгдээд байгаа биздээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.