МУУ ЗАЛУУ - Шинэ бичлэгүүд http://muuzaluu.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 10 Nov 2009 19:00:39 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Энэ хорвоо яасан эмзэг юм бэ, Ийм орчлонд би яаж амьдарнам бэ]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=297750 Энэ хорвоо яасан эмзэг юм бэ

Ийм орчлонд би яаж амьдарнам бэ

Энэ хүмүүс ямар гоё юм бэ

Ингэний хоормог ямар гоё юм бэ гээд сулийраад унавал яажийна.

 

Энэ хорвоо яагаад ийм эмзэг болчихсон юм бол. Шувууны ханиад л гэнэм, гахайн ханиад л гэнэм. Удахгүй үхрийн ханиад л гэх байх, тэгээд цааш нь зааны ханиад л гэх биз. Гахайн ханиаданд ингэж хуниулж байгаа юм чинь, зааныхад бол тэр чигээрээ бүрэлбаа болох байх даа хө.

 

Энэ гахайн ханиад чинь 100-д нэг час хийх үзүүлэлттэй юм шиг харагдаад байгаа юм. Тэгэхээр хоёр сая таван зуун мянгаас 25 мянга орчим л час хийх юм шиг санагдаад болдоггүй. Төр, засгийн үйл ажиллагаа иймэрхүү сул дорой, үтэр удаан байгаа юм чинь миний энэ муу төсөөлөл бодит байдал болоход ойрхон байх шиг… Хүмүүст эхний ээлжинд тараах гээд байгаа тэр их мөнгөөрөө хоёр сая таван зуухан тун вакцин авчихад яадаг байна аа. Тэгээд л бүтэхгүй бүтэхгүй асуудал яриад, хоорондоо зурагтаар хэрэлдээд л, худлаа худлаа хуулийн төсөл санаачлаад л суух юм энэ хэдэн “эргүүсүүд” чинь. (Тэр нэг вакцин нь ирчүүл атмандаа гялс нэгийг хийлгэчихмээр санагдаад байх юм. Шарга бид хоёр яах вэ болно шт. Үр хүүхэд гэдэг чинь нүдэнд харагдаад хэцүү шүү.) Ийм орчлонд би яаж амьдарнам бэ?

 

]]>
Tue, 10 Nov 2009 19:00:39 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=297750
<![CDATA[АНД НӨХӨДТЭЙ БАЙНА ГЭДЭГ ГЭЖ.... (арай ядан холбосон баярласан сэтгэлийн үг)]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=284111 Зиак юуны өмнө энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.

 

Хоёр жил орчмын өмнөөс “БЛОГ” гэх энэ өвчнөөр нэлээд хүнд өвдөж байв. Түүнээс хойш блог бичдэг, уншдаг олон сайхан залуустай танилцан, анд нөхөд болон явж байгаа билээ. Найз нөхөд хүнд хэрэгтэй гэдгийг тэдний маань зохион байгуулсан нэг ажил надад харууллаа л даа. Тэрийг та бүхэн ажлын болон блогын анд “Бялзуух”-ын блогоос уншсан байх.

 

Ингээд гол хэлэх үгээ хэлж, санаагаа амраахгүй бол болохгүй нь. Энэ үгийг уг нь ням гаригийн орой хэлэх байсан ч амжаагүй, шинэхэн машааныг нь хүүдээ аваачиж өгөх гэж яарсных гэдгийг ойлгоно биз.

Манай гэрийн “Жанжныг” машаанжуулсан анд нөхөддөө (Нямка, Ловер гиол, Номад, Цэц31, Аяко, Анжигай, Наргил, Болор7эрдэнэ, Анжелик, Ариумаа, Бялзуух, Фриймэн, Амгаа,  Туяанаа, М2, Отгоо /блогч уншигч/) маш их баярласан гэдгээ гэр бүлийнхээ өмнөөс болон шинэхэн хар машааны эзэн Анандын зүгээс хэлье. Би нь (Бялзуухаас санаа авав) бэлэн цэцэн, уран түргэн, уянга яруу халилтай бичих авьяасгүй учраас андуудын сэтгэл хөдөлж, самсаа шархиртал үг хэлж чадахгүй болхи нэгэн гэдгийг андууд мөн бодчихоорой. Үнэхээр их баярласан шүү.

Энэ бяцхан эр бол манай атман гэж байгаа. “Ах эгч нартаа үнэхээр их баярласан шүү, шинэ “машаан”-аа гамтай хэрэглэж, аав ээждээ ачлалтай, ах эгч нартаа хүндлэлтэй сайн хүн болно оо” гэж хэлсэн шүү. Хэлснийг дамжуулчихлаа гэж.  Тэгж байгаад нэг сайхан нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр манайд ирээрэй хэмээн урьсныг мөн уламжилъя хө. Тэрийг нь аав нь удахгүй зохицуулна аа, хө.

 

 

]]>
Tue, 27 Oct 2009 17:46:23 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=284111
<![CDATA[ЭНИЙГ ТААЧИХ]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=267491 Эр баргил дуутай

Эрхийгээс томгүй биетэй

Том том яриатай

Тогоон чинээтэй гэдэстэй энэ юу вэ?



Таасан хүнд

 

 

 

 

ШАГНАЛТАЙ

]]>
Thu, 24 Sep 2009 18:09:41 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=267491
<![CDATA[Бүсгүйчүүдээ ухаантай бололдоо.]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=266795 Бүсгүйчүүдээ ухаантай бололдоо.

 

]]>
Wed, 23 Sep 2009 16:39:28 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=266795
<![CDATA[ШОУЧИН ГЭЖ...]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=207039 Зиак гуравхан хоногийн дараа анхны ардчилсан гэсэн байхаа (П.Очирбат гуайг Ардчилсан хүчнээс дэвшиж Ерөнхийлөгч болсон учраас "гэсэн байхаа" гэдэг үгийг хэрэглэлээ) Ерөнхийлөгч маань тангарагаа өргөх гэжийдаг. Тангараг өргөх ёслолын өртөг нь татвар төлөгч маниудын халааснаас гарч буй 175 сая төгрөг. Элбэг хангалуун ах маань харин ч нэг "элбэг хангалуун" гэдгээ тод томруунаар харуулж байна даа. Элбэг хангалуун сайхан дөрвөн жилийг удахгүй үзэх юм байна л даа.

Муухай шоучин юм аа. Өөрчлөлт хийнэ энэ тэр гээд байсан ингэж "элбэг хангалуундах"-ыгаа өөрчлөлт гээд байсан юм байна л даа. Өөрчлөлтийг тангараг өргөх ёслолоос эхлүүлээд л үзүүллээ. Цаашдаа яахыг хармаар байна.

Мань эр өөрийгөө Чингис хаантай зүйрлэж байх шиг санагдах юм. 12,06 цагт тамгаа авах ч билүү, нэг ийм юм яриад байх шиг. 1206 онд Тэмүүжин Их хааны суудал суусан шт. Сайн шоу менежер шүү. Шрекийн  хэн ч билээ хан хүүгийн ээж шидтэн шиг санагдаад байдаг юм. Эсүүл илжиг шиг ч юм уу.

Андууд юу гэж бодож байна.

Эрдэнийн хүү Ерөнхийлөгч болсон бол учиртай байх байлаа. За за, сэдвээс хазайсан зүйл рүү хальтирах гэж байна, болъё, дуусгая, залуу хүрчлээ. Зун болоод бие нозоороод, хуруу ядраад, тархины хуниаснууд хүртэл хайлж алга болж байх шиг....

]]>
Mon, 15 Jun 2009 16:57:42 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=207039
<![CDATA[ЗАРАА ГЭЖ...]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=190636 Шартаж үхлээ. Зараа хүүр чинь хэдэн саяараа дотор орчиж, энэ их муу хүн юм аа.

]]>
Thu, 21 May 2009 15:26:41 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=190636
<![CDATA[ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=187195 Үнэндээ "Төрөөс төрсөн тэрбумтан" нь хэн болох, хэн нь бизнес хийгээд шударгаар тэрбумтан болсон юм бол гэдгийг ухаж олно гэдэг үнэхээр хэцүү юм шиг санагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байгаа хоёр ч гэсэн "тэрбумтнууд" шүү дээ. Ямар замаар, яаж олсон авсан бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Мэдүүлэхийг ч хүсэхгүй. Шар ахын талаар бол тодорхой. Харин Жижиг ахын хэрхэн хөрөнгөжсөн, юмжсан гэдэг нь тодорхойгүй. 2000 онд гэнэт АНУ-д очиж хэлний бэлтгэл хийх гээд яваад өгсөн. Хачир дээрээ сурч боловсрохоор гэж хэлдэг. Мань эрийн эзэмшдэг энэ тэр хөрөнгүүд нь бодуул бас л "Төрөөс" боссон ч юм шиг, үгүй ч юм шиг. Хаанаас эх үүсвэртэйг нь мэдмээр байна аа гэж....

]]>
Fri, 15 May 2009 15:03:04 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=187195
<![CDATA[ЭЦЭГ БОЛНО ОО ГЭЖ...]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=174115 Зиак, андуудад энэ өдрийн мэнд.

Манай "шарга" бид хоёрын удаан хүлээж байсан шинэ хүн маань гарч ирэв шүү. Найз нь хүчтэй хүн юм шиг байна шүү, хүүтэй болсон. Одоо хүү маань 11 хоногтой том эр болсон. Банжигийнхны тоог нэмэхийн тулд хийсэн зүйлийн мааньэхний үр дүн гарлаа гэж, хэхэхэ.

]]>
Tue, 21 Apr 2009 16:05:49 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=174115
<![CDATA[ЭМСҮҮД ХӨӨРХӨН, БАС АРЧААЛАГ...]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=163284 Жиргээ гуай маниудыг нэлээд сайн авч хаяжээ. Үгүй яах вэ, чадаж байгаа юманд арга байхгүй шүү дээ. Овоо эмийн өсгийний хуйх юм даа гэж.

Мартын 8 аль хэзээний өнгөрсөн билүү?

Эмэгтэйсүүдийн талаар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй. Та нар ингэлээ гээд намайг “алцгар, сэгсгэр, сэг, гөлөг, г..ий” гээд хуруугаа өвдтөл кэборд нүднэ биз. Яадын би, хэлсэн үгнээсээ буцаж нялцагнаад байдаг ч хүн биш. Комэнт энэ тэрийг устгаад ч байдаг юм биш.

Эээ, таануус юу юм бэ. Биднуус яадын уудаг. Та нар ч гэсэн хамт уудаг л биз дээ. Эхэхэх. Өөрийн бие дээрх харыг харж чадахгүй байжээж их олон юм ярина аа. Таануусаас л болж бид нар архи уужийшт. Таануусыг эргүүлэхийн тулд бааранд оржийна, даажийна гэх мэтээр олон олон юм байна дөө. Тэгж ярих юм бол үр хүүхдээ хамтдаа өсгөх хэрэгтэй гэж шинжлэх ухаан гээч нь нотлоод байгаа юм биш үү. Эцэг, эхийн аль нэг нь байхгүй өссөн хүүхнүүд сэтгэцийн эмгэгтэй болоод байна гэсэн судалгаа удахгүй гарах сурагтай.

Өөр арга алга. Залхуу хүрчлээ.

За, за. Дөрүүн сарын 1 гээд оруулсан бичиглэлийн үргэлжлэлийг дараа нь....


]]>
Wed, 01 Apr 2009 19:03:33 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=163284
<![CDATA[АРХИ УУМААР, УУМААРГҮЙ БАЙНА]]> http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=143083 Хэхэхэ. Лаг сүртэй гарчиг наадаг гэжийшт. Нээрэн ойрын хоёр сар гаруйн хугацаанд блогтоо нар, салхи, хуруу, хумсаа хүргэсэнгүй шүү. Зарим анддаа идэвхтэй байна гээд л "хулхидаад" байсанд уучилмойг гуйя. Гэхдээ яах аргагүй наад захын жишээ гэхэд "шарга"-аа эвтэйхэн, аятайхан хоёр яс мэнд сэнд ч билүү дээ амаржуулах гэх мэтчилэнгээр ажил, амьдралын асуудлуудаа зохицуулах гэдэг үнээрийн хүнд байлаа. Одоо ч үрийн дуу ойрхон болоод байна шүү. Ингээд хүүр чинь далийчихсан туужийдиймаа.

Үндсэн сэдэв рүүгээ орохгүй бол болохгүй нь. Би ингэжийшт. Найз нөхөд уулзана аа, дандаа архидаж байна. Тэд нартай уулзана аа, гарууд хоёрын хооронд хорхой хөдөлгөөд, дутуу алсан баавгай, бар, арслан шахуу болгоод өөрсдөө больчиж байна. Эсүүл гүйцээжийн гээд бүүр таслаад, таван хошуу шахуу болгоод гэр оронд минь биш, өөр газар энэ тэр дагуулж очоод хонуулчиж байна. Гэхдээ "эрчүүдийн орох дуртай" тэр газар биш шүү, бурхан минь. Өөрсдийнхөө байдаг газар руу аваад явчиж байна. Гэр оронд минь хонуулахгүй, эхнэртээ санаа тавиулахгүй болгоод байгаад нь хорсоод "энэ муу"-г уумааргүй байна.

Гэтэл архийг шил шилээр нь уумаар санагдаад байх юм. Энэ яагаад ингэж байна гэгүүл. Найз нөхөд, блогчидтойгоо 14 хоног уулзахгүй байх юм бол яах аргагүй энэ эмгэг хөдлөөд байгаа юм. Уугаад л, уумаар л санагдаад байх нь тэр шүү дээ. Энэ юуны учир вэ, андууд хэлж өгнө үү.

]]>
Tue, 17 Feb 2009 16:06:22 +0800 http://muuzaluu.blog.banjig.net/post.php?post_id=143083